Улсын их хурал, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуулиар ажиллах бүрэлдэхүүнийг баталлаа
Улсын их хурал, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуулиар сумын санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчдын бүрэлдэхүүнийг сумын Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталлаа. Сонгуулийн хорооны даргаар нарийн бичгийн дарга Т.Цэнгэлмаа, сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар тамгын газрын дарга Л.Батхуяг, гишүүдээр мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ц.Хуяг, тамгын газрын нягтлан Н.Баасанжаргал, цэцэрлэгийн багш Сэргэлэн нар ажиллаж байна.