Залаа хайрханы тахилга наадам сайхан боллоо
Жил бүр уламжлал болон зохион байгууллагдаг Залаа хайрханы тахилга наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Ээжүүд сүүн цацлаа өргөж, лам нар уулс усаа аргадан тахиж, уяачдын уясан морьд нь хурдалж, хүчит бөхчүүд ногоон дэвжээндээ зодоглож, мэргэн харваачид нь шагай харваж сайхан наадам боллоо.Шагайн цуваа харваанд Өлзийдүүрэн түрүүлж Бүрэнтулга Сүрэнжав Доржбат нар удааллаа. Үндэсний бөхийн барилдаанд с/з Баянөндөр сумын Б.Тавхай түрүүлж Шинэжинст сумын с/з Ж.Эрдэнэочир үзүүрлэж. с/з Д.Бүрэнтулга. с/з С.Батэрдэнэ нар шөвгөрлөө.