Сум хөгжүүлэх сангийн 2016 онд зарцуулах хөрөнгийг баталлаа
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Сум хөгжүүлэх сангийн 2016 онд зарцуулах хөрөнгийг батлаж өглөө.Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээг 129654022 төгрөг, зээлийн хүүгийн орлогоос зарцуулах зардлын хэмжээг 1960644 төгрөгт багтаан хяналт болон үйл ажиллагааны зардалд зарцуулах, төсвийг төлөвлөгөө, хуваарийн дагуу зарцуулж Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнахыг Засаг дарга, Нийгмийн хөгжлийн ажилтан нарт үүрэг болголоо.