Ундны усны үнэ төлбөр батлах, энгийн хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох тухай
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар сумын төвд ундны ус түгээх "Цагаан" худгийн усны үнийг шүүлтүүртэй ус 1 литр нь 3 төгрөг, шүүлтүүргүй ус 1 литр нь 2 төгрөг, уул уурхайн компанид 1 литр усыг 5 төгрөг, зөөврийн машинаар Шинэ ус, баруун уснаас зөөхөд 1 литр усыг 20 төгрөг, Овоон булагаас ус зөөхөд 1 лирт усыг 8 төгрөг байхаар тус тус тогтоолоо. Ундын ус түгээхгүн өрмийн худгийн энгийн хамгаалалтын бүсийн шинчлэн тогтоон тэмдэгжүүлэн, хамгаалалт хийж дэглэмийг мөрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нарт үүрэг болгон ажиллаж байна.