Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ

албан ёсны сайт албан ёсны сайт

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танилцуулга

2019-11-12

Шинэжинст сум анх байгууллагдсанаас эхлэн 30 депатуттай Ардын депатутын хурал ажиллаж эхэлжээ.Тэр үеийн депатут бол төрийн төлөөлөгч байсан болохоор Ардын депатутын хурал нь төрийн эрх мэдлийг суманд хэрэгжүүлдэг байв.

Шинэжинст сумд 1992 оны 08 дугаар сард сумын анхдугаар сонгууль явагдан 25 төлөөлөгч сонгогдож анхдугаар хурлыг 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагт эхэлсэн байдаг. 1996 оноос Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдин дарга нь орон тооны, нарийн бичгийн дарга нь орон тооны бус болж харин хурлын аижлтан ажилуулах тухай хууль гарсаны дараа даргаар Д.Жагварал, хурлын ажилтнаар П.Нэргүй ажиллаж байсан. 2003 оноос хурлын ажилтанаар Т.Цэнгэлмаа ажиллаж байгаад 2005 оноос эхлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тасралтгүй ажиллаж байна.  

2004-2008

Сумын Иргэдийн төлөөгчдийн хурал нь хурлын дарга, нарийн бичгийн дарга, 20 төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2004 оны орон нутгийн сонгуулиар хурлын даргаар З.Мөнхтөр сонгогдон ажилласан.

Насны байдлаар авч үзвэл хамгийн залуу нь 30 настай Ш.Бямбацог, хамгийн ахмад нь 63 настай Н.Загдаа, Ч.Бэгзсүрэн нар байна.

2008-2012 он

Сумын Иргэдийн төлөөгчдийн хурал нь хурлын дарга, нарийн бичгийн дарга, 20 төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2008 оны орон нутгийн сонгуулиар хурлын даргаар Б.Ганбат сонгогдон ажилласан.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 21 төлөөлөгчдөөс МАХН-аас 12 төлөөлөгч, АН-аас 8 төлөөлөгч, бие даагч 1  тус тус сонгогдсон. Насны байдлаар авч үзвэл  нийт төлөөлөгчдийн дундаж нас 47, хамгийн залуу төлөөлөгч 33 настай Д.Нямцэрэн, ахмад настан Л.Цэвэг, Н.Загдаа нар байв.

Тэргүүлэгчдээр Б.Дашдаваа, Б.Мөнхбат, Ц.Ганбат, Н.Баярсайхан, Ж.Мөнхжаргал,  Ю.Долгорсүрэн нар сонгогдон ажиллаж байна. Багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар 1 дүгээр багт Ц.Батлүндэн, 2 дугаар багт Ш.Мөнх-Эрдэнэ, 3 дугаар багт Х.Энхтөр, 4 дүгээр багт Д.Алтангэрэл нар сонгогдон ажилласан.

2012-2016 он

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хурлын дарга, нарийн бичгийн дарга, хурлын ажилтан, Иргэний танхимын ажилтан, 21 төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хурлын даргаар Ц.Ганбат ажилласан. Хурлын нарийн бичгийн даргаар Төрбат овогтой Цэнгэлмаа, Хурлын ажилтанаар З.Амартүвшин, Иргэний танхимын ажилтанаар Г.Энхтулга нар  ажилласан байна.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 21 төлөөлөгчөөс АН-аас 13 төлөөлөгч, МАН-аас 8 төлөөлөгч  тус тус сонгогдсон. Энэ сонгуулийн нэг онцлог нь томсгосон тойргоор сонгууль явагдаж, тухайн тойрогт ноогдох мандатын тоо олон байсан. Насны байдлаар авч үзвэл  нийт төлөөлөгчдийн дундаж нас 42, хамгийн залуу төлөөлөгч 26 настай Л.Эрдэнэчулуун, ахмад настан Б.Мөнхбат төлөөлөгч байв.

Тэргүүлэгчдээр П.Батдалай, Б.Мөнхбат, Б.Ганбат, Ц.Баасанхүү, Д.Готовдорж, Д.Мөнгөнтулга нар сонгогдон ажиллаж байна. Багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар 1 дүгээр багт Д.Мөнхбаатар, 2 дугаар багт С.Шингэд, 3 дугаар багт Х.Алтансүх, 4 дүгээр багт Д.Алтангэрэл нар сонгогдон ажилласан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр Очир овогтой Бямбатогоо сонгогдон ажилласан.

                2016-оноос

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хурлын дарга, нарийн бичгийн дарга, 21 төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулиар хурлын даргаар Дольюм овогтой Готовдорж  сонгогдон ажиллаж байна.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 21 төлөөлөгчөөс МАН 15 суудал буюу 71,4, АН 6 суудал буюу 28,6 хувийн санал авсан байна.

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%