Малчдын бүлгүүдийн болзолт уралдааныг шалгарууллаа
Манай суманд Малчдын 19 бүлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр бүлгүүдийн дунд мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, малчдын бүлгээр хийсэн бүтээлч ажлыг үнэлж дүгнэх зорилгын хүрээнд болзолт уралдаан зарлан жил бүр дүгнэдэг уламжлалтай билээ. 2018 оны ажлын үзүүлэлтээр С.Баатар ахлагчтай Баянхайрхан бүлэг Тэргүүн байр, Ш.Батцэцэг, Х.Баттулга, Ж.Эрдэнэбаяр, Х.Дашпунцаг. Ц.Батлүндэн ахлагчтай бүлгүүд удаах байруудад шалгаран Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.