Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ИТХ

албан ёсны сайт албан ёсны сайт

Тэмээчин бvсгvйн захидал

2014-10-04

(Тэмээчин бvсгvйн захидал)
Сайхан хотын
Хєєрхєн хархvv
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бvсгvй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрvv унах болоогvй байна
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намириатан байна
Сар хаяанд хонож салхины vзvvрээс
Хээрийн vнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Єлгийтэй нялхас шиг
Євєлдєє илчээрээ амьсгалж
Цан хvvргээ vргээн
Цас vvлэндээ хайлдаг юм
Нvдэнд дулаахан хархvv та
Нvvдлийн шувуу байсан юм уу?
Уужим говийн бяцхан бvрд би
Ус нь цалгиж үлдсэн юмуу?
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сvжрээд байна
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц тvлсэн шvv дээ
Батиар биш дээ хvнийг та
Барьж харах шахсан шvv дээ
Єєрєє тэгж єдєхийг єдчихєєд
Єндєг шиг дуугүй явчихаад
Шувуу бvхэнд vг заагаад
Шуудан бvхэнд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгvй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа єгєєч гэжээ
Уулзахын заяа єгье гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ
Сэгс цагаан богдоо орхиод
Сэтгэл юугаа дагая гэвэл
Хонгор таны гэргий болоод
Хот газар сууяа гэвэл
Говь нутгийн хvрэн бvсгvй
Гоо vзэмж хvрэх болов уу?
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу?
Уур гvйсэн байшинд суухаар
Утаагvй галд цай чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаабаатарт очъёо гэвэл
Буянтай ханийн цалин хvртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу?
Буурал хангайн цагаан євєл
Булган дээлтэй ч даарах болов уу?
Уучлаарай найз минь
Уурлах хэрэггvй тоглосон юм
Улаабаатар сайхаан
Уулс тийшээ хаяа тэлсэн
Vvлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан
Єдєн дэрнээс
Єглєє єндийн
Єнгийн шаахай
Єлмийд углан
Цоохор торгон
Хэвнэг нємрєєд
Цонхны хєшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад
Цахилгаан зууханд
Цайгаа чанаад
Vеийн тандаа эрхлэн суувал
Vнэхээр нэгэн жаргал бус уу
Гурван талтай толины урд
Дєрвєн талаа толидон засаж
Гурван зvvгийн булган малгай
Тєвхєн агаад жишvv тавьж
Єрнє зvгийн шаавай гутлын
Єндєр єсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нєхрєє сугадан алхвал
Аяа бас жаргал бус уу
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерєєлєєр
Цэцэг шиг хєєрхєн хvvгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгvvн сайхан vдэш
Цэнхэр дэлгэц ширтэн
Хєвсгєр диваанд шигдэн
Хєгжим дуу чагнан
Сайхан бие эрvvл
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хєх асар
Сэгс цагаан богддоо
Сэтгэл хоргодоод болохгvй нь
Сундлан нvvх vvлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн тєвєє
Энэ нутагт тулсан
Эцэг євгийн галаа
Он жилээр нэхэлгvй
Орхиод явж чадахгvй нь
Ай даа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дvv гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гуррван шанд
Задгай гурван хээр
Зах гурван бамбуу …
Нэр хvртэл шvлэг
Нээрээн сайхан нутаг
Аяа сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгын долоон єнгє билээ
Идээний таван амт билээ
Ижил нь vгvй vнэртэн билээ
Ид шидийн vзэсгэлэн билээ
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би
Эмээлийн бvvрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрхний бєєр шиг элvvн билээ
Их говийн холоос харахад
Ихэмсэг алс нь хvйтэн ч гэлээ
Илчтэй хєрсийг нь алгаар дарахад
Илvvрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурайн ар шиг ширvvн ч гэлээ
Хvйсэн чинээ зvлгэн газраа
Хvvхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хvртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нарны илчинд ноцтол халсан
Нарийхан мєчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хєвєх
Цагаан далай зэрэглээнд тунан
Єртєє газраас айлын гэр
Єдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бvрхээр авахад
Хамар цоргин бvгчих уур шиг
Таана аагсан хєхємдєг манан
Талаар дэгдэн хєєрнєм билээ
Хvдэн татсан нутаг юугаа
Хvсэл нь дагаад халуун явдаг
Хvрэн царайтай говийн хvмvvс
Хvний ясаар сайн билээ
Ялаа хальтрам ханан цавчилд
Янгир нь ятаатай ассан байдаг
Асга шаргих хадан хавчилд
Аргаль хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу нь хулантай уралдан байдаг
Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
Тэмээ хавтгай туйлан байдаг
Єнгє гэрлийн хувилгаан
Євгєн манхны давалгаан
Говь сайхан нутагт минь
Гоё сайхан болж байгаа
Цагаан суурин хээр босож
Цахилгаан дэн гэрт асаж
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэж байна
Хvний санаа алс сууж
Хvсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайхан байна
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрийг нь
Улаабаатарын ганган тавьцыг нь
Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
Малгайгаа авч магтсан гэнэлээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл маань єргєн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь єндєр байна
Vеийн найз нь єєрийн нэгдлийн
Vvднээс сєхєж єрхнєєс татаж
Алсын хvнд хайраа хадгалж
Айлын хvvгээс тvvнээ харамлаж
Задгай шаргал хvлгэн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Vvрийн туяанаар єрж явна
Vдэш болтол нvvж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учрая гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эхийн голынхоо алимаар дайлъя
Усан vзмийг нь багцыг таваглаж
Ургацын шимээр хvндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд ємсгєх
Хотын соёлыг хєдєє хvргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалт буурлууд тавьсан байна
Хот хєдєє адилхан болох
Хойчийн єдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг єнгийг
Зах нутагтаа хамт єгье
Маргад тэнгэрийн чулуун зvмбэр
Манант говийн vvлэн сvмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дєрєєг
Сvv єргєн мялаая
Алсын чинь харгуйг
Сvй болгон хvлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
“Сэгс Цагаан Богд!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4278
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
250 / 6%