Санал, хүсэлтийн хайрцаг ажиллуулах журамтай боллоо
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн санал, хүсэлтийн хайрцаг ажиллуулах журам батлах тухай" 28 дугаар тогтоолыг баталлаа. Энэхүү журмын зорилго нь сум орон нутагт тулгамдаж буй асуудал, зөрчил дутагдлыг илрүүлэх, мэдээлэл олж авах, түүний мөрөөр ажил зохион байгуулахад оршино.